Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр /2024.11.07/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж, түүний 4 жил 9 сарын хорих ялыг хэвээр үлдээсэн.
Тэгвэл уг асуудлуудтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр“Бид нэг зүйлийг томоор нь углуургаар нь хармаар байна. Энэ хаант засаглал шүү. Монгол Улс хэд хэдэн хаантай болчихсон юм байна. Үүнийг бид Н.Өнөрцэцэгийн шүүх хурал дээрээс харлаа. Энэ шүүх хурлыг би хаант засаглалын хурал боллоо гэж харж, дүгнэж байгаа. Нөгөө талд нь парламентыг аль болох амжилтгүй байлгах, сошиалд зориуд явуулж байгаа үйл явдлуудыг харахад зориуд муухай харагдуулж хэтийдүүлээд парламентын засаглал Монгол Улсад зохихгүй юм байна гэдэг юм рүү түлхэх гэж байгаа хаан болох хүсэлтэй хоёр гурван ах байгаа” гэлээ.
One reply on “Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыг “Хаант засаглал”-ын хурал боллоо гэж харж байгаа DNN.mn”
элбэгдорж мэтийн луйварчдыг шийтгэхийг хүсэхгүй хамгаалж бга нь бас хаант засаглалын шинж мөн…