Олон улс судлаач, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.
-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль сая болж дууслаа. Сонгуулийн үр дүнг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Америкийн ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхийн цаг үеийн амьдрал, уур амьсгалд маш их нөлөөтэй. Тэр утгаараа энэ сонгуулийг анхаарахгүй байх аргагүй. Үр дүнг нь дэлхий нийтээрээ чих тавин хүлээж суулаа. Америкийн ерөнхийлөгчөөр Д.Трамп тодорсон нь маш чухал үйл явдал боллоо.
Энэ хүний үзэл бодол цаашдаа практик дээр тодорхой болно л доо. АНУ бол дэлхийн ардчиллын үлгэр жишээ орон учраас Америкийн улс төрийн том бие хүн тодорч гарч байгаа нь тун нарийн үйл явц юм. Тэр тодорч байгаа хүн нь ч өөрөө олон саад бэрхшээлийг туулахдаа сүрхий ухаан зарж амжилттай даван гардаг юм байна гэж харагдлаа. Дональд Трамп дэлхийн улс төрийн амьдралд их нөлөөтэй. Цаашдаа практик үйл ажиллагаа явагдах нь тодорхой. Тиймээс их өөдрөгөөр харж байгаа. Монгол бол АНУ-тай ямагт сайн харилцаатай байдаг. Америкийн улс төрийн амьдралд дандаа сайн сайхныг хүсэж, өөдрөг үзэл бодлоор хандсаар ирсэн.
-Дональд Трамп “Би ялбал Орос, Украины дайныг нэг өдрийн дотор дуусгана” гэж мэдэгдэж байсан. Энэ амлалт хэдий хугацаанд хэрэгжих боломжтой юм бол. Эсвэл улс төрийн шоу байв уу?
-П.Трампын ялалт Орос, Украины дайны дэлхийг хамрах хүрээг багасгах байх гэж бодож байна. АНУ бол ардчилал, шинэчлэл, шинэ улс төрийн бодлогыг дэмждэг улс. Тийм болохоор мэдээж Украиныг дэмжиж байгаа гэж бид бодож байна. Монголчуудын ихэнх нь ч тэгж боддог байх. В.Путины бодлого орчин цагт арай зохицохгүй. Хуучин ЗХУ-ын гегемоны бодлогыг бариад байгаа улс төрийн бүлэг. Цаашдын ирээдүй нь саруул сайхан байна гэж бодохгүй байна. Энэ бол маш аюултай бодлого юм.
Д.Трампын геополитикийн нөлөөлөл дэлхий дахинд ямар бол?
-Сайн талаас нь харж байна. Дональд Трамп бол энэ байр сууриндаа хүрэх гэж олон янзын улс төрийн үйл ажиллагаа явуулсан л даа. Тэр бүхнээр нь дүгнэх аргагүй. Одоо ирэх хугацаанд түүний жинхэнэ нүүр царай тов тодорхой харагдана гэж улс төр, олон улсын харилцааг сонирхдог хүний хувьд бодож байна.
Улс төрийн амьдрал бол тэр чигтээ хүчний харьцаа. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг шиг л харагддаг. Тэгэхээр Америкийн тал бол шинэчлэлт, өөрчлөлт, нийгмийн дэвшлийн төлөө байдаг. Тиймээс бид энэ талд байх нь зөв гэж судлаачийн хувьд үзэж байна. Орос, Хятад хоёр манай мөнхийн хөрш учраас мэдээж хүндэтгэж харьцана. Гэхдээ тэдний бодлогын алдааг давтаж болохгүй. Үүнд нарийн дипломат ухаан хэрэгтэй.
-Д.Трамп Америк орныг цаашид хэрхэн удирдах бол. Дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?
-Тэр бол Америкийн улс төрийн уламжлалт бодлогыг эрс өөрчлөн, хэтэрхий зүүн рүү хазайх хүн биш. Тиймээс Америкийг сайн удирдана гэсэн төсөөлөлтэй байна. Долларын ханш бол цаг үеийн улс төрийн бодлогоос гадна эдийн засгийн харилцаанаас хамаардаг болохоор өөрчлөгдөх нь гайгүй. Долларын үнэ цэнэ унана гэж байхгүй. Тийм учраас түр зуурын ханшны өөрчлөлт байж болно. Тухайн орон Америктай ямар харилцаатай байхаас хамаарна. Ер нь өөдрөг үзэлтэй байгаа.
М.МӨНХ
One reply on “Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны дэлхийг хамрах хүрээг багасгана DNN.mn”
Америкийн гар хөл бологчид ядахдаа эрүүл ухаантай хүн хөлсөлж авмаар юм. Энэ сүнсээ хүртэл зарж амьдардаг хөгшин бүр зөнөчихөж. АНУ Украйнаар яаж тоглосныг ингэхэд энэ СОНИН мэдмээр л юм даа. Зөвхөн сүүлийн 2006 оноос хойших үйл явдлыг харах хэрэгтэй. Өөрсдөө өнгөт хувьсгал хийж, бас энэ нэг хагас галзуу хүний хогийг ерөнхийлөгч болгож Оросыг өдөж хатгаж, тус улсын орос иргэдийг яаж дарамталж зовоосныг бүх дэлхий мэдэж байгаа. Тэгээд цэргийн тусгай ажиллагаа эхэлсэн. Одоо энэ дайнаараа дахин улс төр хийж Трамп яллаа. Жинхэнэ их нүүдэл гэж үүнийг хэлнэ. Великая шахматная доска гэж зөнөг өвгөн дуулсан л баймаар. Юу яасан Зөвлөлтийн гегомония. Одоо тийм ойлголт байхгүй. ОХУ НАТО-г зүүн тийш нь тэлэх, бүр Хар тэнгист орж ирэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Хэн ч баруун хаяандаа бөмбөг булуулахгүй. Дэлхийд тэнцвэртэй байдлыг хадгалахын төлөө ОХУ тэмцэж байна, тэнэг ээ. Зөв зөнө. Хэзээ чи олон улсын байдал, дэлхийн политикийг мэддэг болчихсон юм бэ.