Грек Улсын Родос хотноо зохиогдсон шатар сонирхогчдын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд манай улсын 27 шатарчин оролцлоо.
Энэхүү ДАШТ-д 53 орны нийт 245 шатарчин өрсөлдсөн бөгөөд Монгол тамирчдаас Х.Өлзийхишиг хүрэл, Б.Амин-Эрдэнэ алт, А.Эрхэмбаяр мөнгө, Ц.Сайханчимэг алт, Д.Өнөрзул хүрэл, Л.Сумъяа хүрэл, Б.Ану мөнгөн медаль тус тус хүртжээ.