Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 84700 гадаадын иргэнд цахим виз олгожээ DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өчигдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцжээ. Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын бүтэц зохион байгуулалт, виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн тоон мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх ажлаа тайлагнасан байна. Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг дөрвөн ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн өнгөрсөн сараас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *