Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж буйгаа илэрхийлэн суулт зарлахаа мэдэгдлээ.
Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа “Охин маань хоригдоод гурван сар гаруй болж байна. Давж заалдах шүүх хурал нь арваннэгдүгээр сарын 7-нд гэж товлогдсон. Шүүх хурлыг хаалттай хийнэ гэж байна, шүүх хурлыг нээлттэй хийлгэхийн тулд суулт зарлаж байна. Өмнөх шүүх хурлын шийдвэрийг сонсоод сэтгэл үймрээд хэцүү байсан. Охинтойгоо уулзаагүй байгаа” гэв.