Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үүднээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж:
- Пийшин, зуухыг зөв галлаж, утааг сайн гаргах нөхцөлийг хангах хэрэгтэй. Зуухны янданг тогтмол цэвэрлэж, бөглөрсөн эсэхийг шалгаарай,
- Угаарын хийн мэдрэгч суурилуулах,
- Угаарын хий (CO) мэдрэгчийг гэртээ суурилуулж, ажиллах нөхцөлийг хянах нь чухал. Энэ нь аюулыг эрт мэдэхэд тусална.
- Өрөөний агаар сэлгэлт хийх:
- Тогтмол өрөөндөө агаар сэлгэлт хийж, агаарын чанарыг сайжруулах хэрэгтэй. Утаа гарсан үед цонх, хаалгыг онгойлгож агааржуулах нь чухал,
- Газын болон нүүрсний зуух, халаагч төхөөрөмжүүдийг зааврын дагуу ашиглаж, тэдгээрийн аюулгүй ажиллагааг тогтмол шалгах хэрэгтэй.
Угаарын хий мэдрэгчийн аюулгүй байдал:
- Улаан гэрэл асвал угаарын хийн аюултай түвшинд илэрсэн тохиолдолд анивчиж дохиолол дуугарна. Энэхүү дохиолол нь танай гэр, байшинд угаарын хийн хуримтлагдаж, угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.
- Ногоон гэрэл 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
- Шар гэрэл мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
Дохиолол дугарсан үед яах ёстой вэ?
- Түргэн дуудах
- Хаалга болон цонхыг нээх, цэвэр агаарт аль болох хурдан гарах
- Гэрийн бүх гишүүдээ бүртгэх
- Хариуцсан байгууллагын хүмүүс ирж тухайн нөхцөл байдалд арга хэмжээ авахаас гэр рүүгээ буцаж орохгүй байх
Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгааг мэддэггүй аж. Иймээс угаарын хий мэдрэгчээ тогтмол шалгаж байх нь зүйтэй юм.