Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр DNN.mn

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр билгийн тооллын намрын сүүл сарын хуучны 22-ны өдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр тохиож байна.

Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр эргэж Замбуу тив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурхны шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтсон ажээ.

2 replies on “Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр DNN.mn”

Ийм үлгэрт одоо цэцэрлэгийн хүүхэд ч итгэхгүй байна. Яах вэ. Лам нар аа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *