Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 24-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
2024 оны 10-р сарын 23-ны 20 цагаас 10-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 8-13 хэм, Алтайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул,голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэмийн дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
2024 оны 10-р сарын 25-наас 2024 оны 10-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.