Залуус бүлэглэн гудамжинд хүн зодож буй бичлэг цахим орчинд гарсан.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд байрлах “Залуус” хороололд 15-18 насны залуус олон нийтийн газар чанга дуу чимээ гаргахгүй байх шаардлага тавьсан залууг зодсон байна. Цагдаагийн байгууллагаас одоогоор зодоон хийсэн залуусыг эрэн сурвалжилж байгаа аж.