Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш улсын хэмжээнд хойш 8 сая толгой мал хорогджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны эцэст төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч мал байна хэмээн тоологдож байсан.

Үүнээс 17.0 сая буюу 56.8 хувь нь 2024 оны эхний есөн сард төллөсөн байгаа юм. Тодруулбал, Эм хонины 60.6, эм ямааны 54.1, ингэний 32.3, үнээний 55.0, гүүний 49.0 хувь нь төллөжээ.

Одоогоор гарсан төлийн 90.9 хувь буюу 15.5 сая нь бойжиж байна. Гэвч бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 14.4 хувь буюу 2.6 саяар буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

Хорогдлын тухайд, 2024 оны эхний есдүгээр сарын байдлаар 8.1 сая толгой мал малын зүй бусаар хорогдсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2 сая буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • Хонь 4.4 сая,
  • Ямаа 2.6 сая,
  • Үхэр 701.6 мянга,
  • Адуу 459.8 мянга,
  • Тэмээ 5.9 мянган толгой мал тус тус хорогдсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *