Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Алга дарам мэдэгдлээс чинь өөр зүйл хэрэгтэй байна, ЭМЯ-ныхаан DNN.mn

“Эмчийн жоргүйгээр эм олгохгүй” гэдэг мэдээлэл гэрлийн хурдаар тарж, өнөөдөр даралтны эмээ авч чадахгүй байдал бий болчихоод байна. Гэтэл энэ мэдээлэл нь худлаа болж таарсан. Эрүүл мэндийн яамнаас худлаа гэсэн мэдэгдэл гаргасан ч нэгэнт төөрөгдөлд орсон эмийн санч нар эмчийн жор нэхэж, хүмүүс эмч нараа шаналгаж байна. Аль алийг нь буруутгах аргагүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 01-ний өдрөөс орон даяар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Харин энэ хуулийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан юм. хууль батлагдаад бараг хагас жилийн хугацаа өнгөрч байхад салбар яамныхан хуулиа сурталчлах, олон нийтэд таниулах ямар ажил хийсэн бэ. Лав л олигтой ажил хийгээгүй бололтой. Хэрэв хийсэн бол өнөөдөр улс даяараа худал мэдээлэлд автчихаад сандарч мэгдэхгүй байлаа. Одоо ч тус яамнаас “Жороор олгох эмийн талаар ямар нэгэн шинэ журам гараагүй” гэсэн алга дарам мэдэглээс өөр олигтойхон зүйл хийгээгүй байна.

Хуулийг таниулж сурталчлах нь яам, харьяа агентлагийн үүрэг. Тиймээс цахим хуудастаа хэдэн мөр мэдэгдэл гаргаж суухаар өргөн хүрээгээр мэдээллийн залруулга гаргаж, бухимдаж, стресстсэн ард олныгоо тайвшруулж аль.

One reply on “Алга дарам мэдэгдлээс чинь өөр зүйл хэрэгтэй байна, ЭМЯ-ныхаан DNN.mn”

1 ш эмийг жороор бичүүлэхийн тулд өрхийн эмнэлэгт 1 цаг гаруй оочерлож байж арай чамай бичүүлж, бөөн хүндрэл чирэгдэл учруулж бна. Эмч нар хүнээ үзэх цаггүй, жоронд даруулжээ…амьдралаас тасарсан имй шийдвэр гаргадаг мулгуунуудыг албан тушаалаас нь зайлуулъя…эмэнд дуртайдаа биш, аргагүй эрхэнд л хүмүүс эм ууж байгаа… тэдэнд мөнгө илүүдээгүй…хүмүүс өрт нь ямар эм хэрэгтэйг эмчтэй эмчгүй мэдэж бна….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *