Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно.
Сонгогчийн саналыг 2024 оны аравдугаар сарын 11-ний баасан гаригт Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цаг хүртэл авна.
Нэр дэвшигчид есдүгээр сарын 26-нд албан ёсоор тодорч, үнэмлэхээ гардаж, энэ өдрөөс сурталчилгаа эхэлсэн. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 14 хоног үргэлжлэх бөгөөд хуулийн дагуу санал хураалт болохоос нэг өдрийн өмнө зогсооно. Тиймээс маргааш буюу аравдугаар сарын 9-ний 23.59 цагаас сонгуулийн сурталчилгааг албан ёсоор зогсоох юм.