Categories
мэдээ цаг-үе

Шахмал түлшний үнийг нэмэхгүй DNN.mn

“Тавантолгой түлш” ХХК-иас шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй болохыг мэдэгдлээ. Тус компанийн зүгээс “Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, сошиал орчинд “Шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэх мэдээлэл гарах боллоо. Энэ нь ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.

Өнөөдрийн байдлаар 25 кг-тай нэг шуудай шахмал түлш 3’750 төгрөг, 1 тонн нь 150’000 төгрөгөөр Аж ахуй нэгж байгууллагад худалдаалж байна. тус компани 2024-2025 оны галлагааны улирлын өвлийн бэлтгэл ажлаа хангаж Төвийн болон Зүүн үйлдвэрт үйлдвэрлэлийн 5 шугамаар хоног 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Мөн Нийслэлийн 43 агуулахад 89.5 мянган тонн түлш нөөцлөөд байна. Энэ галлагааны улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 гэрээт цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 630 цэгээр борлуулалт хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *