“УИХ-аас Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр баталснаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Хуулийн өөрчлөлтийн хүрээнд дараах заалтуудыг шинээр тусгаж, зарим заалтыг өөрчилсөн байна.
Үүнд, Ахмад настанд үзүүлэх үйлчилгээний нэр төрөл, санхүүжилтийг нэмэгдүүлсэн.
Тухайлбал, Нийгмийн халамжийн сангаас ахмад настанд зориулан олгож байгаа нийт зардлын 10-аас доошгүй хувийг ахмад настны нийгмийн оролцоог дэмжих, хөгжлийг дэмжих үйлчилгээнд зарцуулах.
Асрамжийн үйлчилгээг хөгжүүлэх, хувийн асрамжийн газар байгуулахад болон үйл ажиллагаагаа явуулахад төрөөс үзүүлэх санхүүжилтийн дэмжлэгийг тодорхой зааж нэмэгдүүлсэн.
ЭМЯ-наас магадлан итгэмжлэл авсан 30 орчим сувиллын газраас сонгон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой болсон.