Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 1579 иргэн угаарын хийд хорджээ DNN.mn

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 1579 иргэн угаарын хийн хордлогод өртжэн.

Үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буцсан 1360, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эдгэрч гарсан 188, нас барсан 31 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.

2024 оны есдүгээр сарын 1-7-ны өдөр угаарын хийн хордлогод өртсөн дөрвөн хүн (хүүхэд-2, насанд хүрэгчид-2) хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Байршлаар авч үзвэл БЗД, СХД, ЧД-т зонхилон бүртгэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *