Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Л.Бумандорж, Ц.Нармандах нар 1970-аад оноос Монголд, 1980 оны дунд үеэс БНАГУ-д дүрслэх урлагийн боловсрол эзэмшсэн гэр бүлийн уран бүтээлчид юм.
Тэд 30-аад жил монголын дүрслэх урлагийн салбарт үе үеийн зураач урчуудыг бэлдсэн сурган хүмүүжүүлэгч багш нар билээ.
Мөн тэд гадаад, дотоодод олон үзэсгэлэн гаргахын зэрэгцээ эх орноороо жилийн дөрвөн улиралд аялж, байгалиас суралцаж, бүтээлээ туурвисаар л байна.
Хоёр уран бүтээлчид маань он цагийн урсгалд өөрсдийн урлаг, үзэл бодолдоо үнэнч байсаар. Энэ удаагийн “Бидний ертөнц” хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд тэдний хүүхэд ахуйгаас өнөөг хүртэлх цаг хугацаанд бүтээсэн ажлуудыг дэлгэнэ. Дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээсэн уран бүтээлүүдийг нь харж болох юм.
Үзэсгэлэнгийн нээлт ирэх сарын нэгний 15.00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно.