1. Тендерийн ерөнхий мэдээлэл
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Авдар угаах хэсгийн барилга угсралт болон заслын ажил
Тендерийн дугаар: APUDE-06/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 09-р сарын 27-ны 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 10-р сарын 07-ний 16:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл: ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Авдар угаах хэсгийн барилга угсралт болон заслын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга нь зоорьгүй 1 давхар 24,07х6,85х5,56м гэсэн хэмжээтэй цутгамал төмөр бетон суурьтай тоосгон барилга.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн Авдар угаах хэсгийн барилга угсралт болон заслын ажил: гүйцэтгэх Уг авдар угаах хэсгийн барилга нь үйлдвэрлэлийн зориулалттайгаар баригдсан барилгад иж бүрэн засвар болон өргөтгөл хийж авдар угаах зориулалтаар ашиглахаар зураг төсөл хийгдсэн.
1. Авдар угаах хэсгийн барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу хийх.
Үүнд:
- Төмөр бетон шугаман суурь угсралт
- Хананы өрлөг
- Бүс бетон болон дам нурууны цутгалт
- Хучилт цутгалт
- Ялуу болон хананы торны угсралт
2. Одоо байгаа барилгын засвар болон өргөтгөлийн барилгын дотор гадна заслын ажлыг зураг төслийн дагуу хийх.
Үүнд:
- Одоо байгаа барилгад хаалга, аркны нүх гаргаж хана болон тааз нураах
- Шинээр төлөвлөсөн ханыг өрж, хаалганы нүх бөглөх
- Дотор хананд плита наах болон шавардлага, замаска, эмульс хийх
- Гадна хананд дулаалга, шавардлага, эмульс хийх
- Таазанд хөнгөн цагаан хавтан болон гипс хийж эмульсдэх
- Шал цутгаж эпокси будгаар будах болон керамик шал наах
- Геотекстиль мембрам дээврийг угсрах
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.
“Апу Дэйри” ХХК
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
1. “Цутгамал бетон, төмөр бетон” БНбД 52.02.05
2. “Цутгамал төмөр бетоны ажил гүйцэтгэх ажил” БНбД 52.102.04
3. Заслын ажил БНбД 31-10-05
4. Өрөгт бүтээц БНбД 51-02-05
5. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
6. “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
7. “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05
8. Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрмүүд.
2. Оролцогчдод тавигдах шаардлага.
1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
2. Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оныг дуустал хүчинтэй байна.
3. Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
4. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна. Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 09 сарын 27-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр
Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа,
утас: 99003335, И-мэйл: gereltuyaa.a@apu.mn