“Бридж Моторс” ХХК-ны зүгээс үндэсний баяр наадмын долоогийн даваанд тунан барилдан давсан Сэлэнгэ аймгийн Цагаан Нуур сумын Уугуул Монгол улсын Арслан Баярсайханы Орхонбаярт намрын дунд сарын билэгт сайн өдрийг сонгон 4 дэх “Заан Жимни” бай шагналыг гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд “Бридж Корпорац”-ын ТУЗ-ийн дарга Д.Ганхуяг, “Монголын Үндэсний бөхийн Холбоо”-ны Ерөнхий менежер С.Гантөр, “Бридж Корпорац”-ын Гүйцэтгэх захирал Ө.Батзориг, “Бридж Моторс ХХК” Гүйцэтгэх захирал Н.Батбаяр болон бусад удирдлагын баг бүрэлдэхүүн оролцон, залуу арсланд баяр хүргэлээ.
Жимни нь дэлхийд хамгийн авсаархан оффроуд автомашин гэдгээрээ өндөр үнэлэгддэг ба Өмнөд Америкийн ноён оргил Чили Улсын Охос дель Саладо уулын 6688м-ийн өндөрт гарснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, Гиннесийн номд бүртгэгдсэн юм.