Categories
гадаад мэдээ

Дэлбэрэлтийн улмаас есөн хүн амиа алдаж, 2750 шахам хүн шархаджээ DNN.mn

Ливаны хэт даврагч зэвсэгт бүлэг гэгддэг ч үнэндээ бол бүрэн хэмжээний арми болох Хезболла нь зөвхөн пейжер хэрэглэдэг болоод удаж байгаа юм. Учир нь 1996 онд ХАМАС-ын ахлах инженер Яхья Айяшыг Израилийн тагнуулын алба гар утсанд нь суулгасан тэсрэх бөмбөгөөр хөнөөснөөс хойш уг бүлэг гар утас хэрэглэхгүй болсон билээ.

Тэгвэл уржигдар Ливаны өнцөг булан бүрт буюу Бейрутаас Бекаагийн хөндий хүртэл, тэр байтугай хөрш зэргэлдээ Сири улсад байсан Хезболлагийн зэвсэгт бүлэглэлийн олон зуун гишүүдийн ашиглаж байсан пейжерүүд нэгэн зэрэг дэлбэрч энэхүү бүлэглэлийн гишүүд супермаркет, гудамж, машин, байшин, үсчинд хүртэл нас баржээ. Хяналтын камерын бичлэгт олон тооны дэлбэрэлтүүд бичигдсэн бөгөөд нэгэнд нь худалдааны төвд байсан хүний халаасанд дэлбэрэлт болж буй нь үлджээ.

Ливаны эрх баригчид “Энэхүү дэлбэрэлтийн улмаас есөн хүн амиа алдаж, 2750 шахам хүн шархадсан бөгөөд тэдний 200-гийнх нь биеийн байдал маш хүнд байна” гэж мэдээлжээ. Харин цэргийн шинжээчид “Хезболлагийн гишүүдийн пейжерт эд анги хэлбэрээр 10-20 грамм хүчтэй тэсрэх бодис суулгаж, тоон мессэжээр идэвхжүүлэн нэгэн зэрэг тэсэлсэн нь олон зуун хүнийг хүнд гэмтээж, Хезболлачуудын сэтгэл зүйд маш хүнд цохилт боллоо” гэж мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *