Categories
мэдээ улс-төр цаг-үе

Орон нутгийн сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байна DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль ирэх сарын 11-нд товлогдсон.

Сонгуулийн бэлтгэл ажлыг хуваарийн дагуу Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн саналын хуудасны загварыг батлаад буй. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас нь хоёр хэсэгтэй бөгөөд дээд талд нь тухайн аймаг, нийслэлд нэр дэвшигчдийн нэрс, доод хэсэгт нь сум, дүүрэгт нэр дэвшигчдийн нэрс байх аж. Өөрөөр хэлбэл, нэг саналын хуудсаар хоёр шатны иргэдийн төлөөлөгчийг сонгох юм.

Мөн орон нутгийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог нь сонгогч мандатын тооноос илүүгүй нэр дэвшигчийг дугуйлж болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг мандатын тоотой тэнцүү тоогоор дугуйлж байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байсан. Харин орон нутгийн сонгуулийн хувьд мандатын тооноос илүүгүй буюу цөөн хүн дугуйлж болох онцлогтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *