Categories
мэдээ нийгэм

Хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд туршилтаар аялууллаа DNN.mn

“Тавантолгой төмөр зам” ХХК 8028 тонн жинтэй, 92 вагон бүхий ачаатай галт тэргийг есдүгээр сарын 15-ны өдөр Тавантолгой- Гашуунсухайт чиглэлд туршилтаар аялууллаа.

Энэ нь манай компанийн хувьд хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд аялуулж байгаа анхны тохиолдол юм.

Хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг аялуулснаар тээн нэвтрүүлэх чадварыг өсгөн вагон эргэлтийг сайжруулахаас гадна төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх эдийн засгийн өндөр үр өгөөж бүхий олон талын ач холбогдолтой байдаг.

Уг галт тэрэг нь Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт өртөө хүртэл 3 цаг 43 минут аялж ирсэн.

8028 тонн жинтэй галт тэргийг АНУ-ын SD70Ace серийн хос зүтгүүрээр татахад зүтгүүрийн хүчний нөөц ихтэй, өндөр хурдтай аялж байгаа нь цаашид хүнд жинтэй, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг үргэлжлүүлэн аялуулах бүрэн боломжтойг харуулж байгаа юм гэж “Тавантолгой төмөр зам” ХХК-иас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *