Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ.
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Булган, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн баруун хойд, Хэнтийн хойд хэсгээр хөрсөн дээр 0…-5 градус хүрч цочир хүйтрэхийг урьдчилан сэрэмжлүүлж байна.
Мөн өнөө шөнө Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.