Үндэсний Статистикийн Хорооноос 2024 оны хоёрдугаар улирлын дараах дундаж цалингийн хэмжээг танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт 51.7 мянган аж ахуйн нэгж, 775.7 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,654, өмнөх улирлаас 1,460-аар өссөн. Харин ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 18.5 мянганаар нэмэгдсэн аж.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар 2.5 сая төгрөг, голч цалин хоёр сая төгрөг болсон байна.
Уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг байна.
One reply on “Улсын дундаж цалин 2.5 сая төгрөг болжээ DNN.mn”
Isolates were tested for minimal inhibitory concentration MIC values E test macromethod for fluoroquinolones, macrolides, tetracyclines, amoxicillin clavulanic acid, and meropenem priligy near me