Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүрэгт нийтийн ахуйн үйлчилгээний цогцолбор барьж байна DNN.mn

“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд уг төвийн барилга болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, орчны тохижилтыг цогцоор нь хийж байна.

Нийслэлээс төсөл хэрэгжүүлэх газрыг шийдсэн бөгөөд “Петровис” ХХК төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм. Төслийн дүнд Сонгинохайрхан дүүргийн иргэд халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээ авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх аж. Төслийн гүйцэтгэгчээр “Силла Фурнитур” ХХК ажиллаж, байгууламжийг 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *