Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Мариса Лагогийн айлчлалаар Америк Монголын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг ярилцав DNN.mn

АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан Дэд сайд Мариса Лаго энэ өдрүүдэд манай улсад айлчилж байна. Тэрээр төрийн албаны болон хувийн хэвшлийн удирдагчидтай уулзаж, Америк Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэх талаар яриа хийж байгаа юм.

Тухайлбал, хатагтай Мариса Лаго монголчуудын соёлтой танилцаж, Монголын нийгэм дэх буддын шашны ач холбогдлын талаар суралцахаар Гандантэгчэнлин хийдэд зочлов. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан дэд сайд Хатагтай Мариса Лагог хүлээн авч уулзлаа. Дэд сайд Мариса Лагогийн айлчлалаар Америк Монголын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг ярилцав Энэ үеэр талууд АНУ-ын Худалдааны яам манай улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх ажилд холбогдох дэмжлэг үзүүлэх, төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах талаар санал солилцсон байна. АНУ-ын Худалдааны яамны Олон улсын худалдаа хариуцсан Дэд сайд Мариса Лаго Монголд айлчлах хугацаандаа “ А м Чам Монгол” байгууллагын бизнесийн удирдагчидтай хийсэн уулзалтад оролцлоо. Уулзалтаар талууд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж хоёр улсын худалдааг нэмэгдүүлэх боломжтой талаар ярилцав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *