Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ DNN.mn

Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: 8, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

2024 оны есдүгээр сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж 10-15 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 08-наас 2024 оны есдүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 8-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 9-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *