17 дахь удаагийн Паралимпийн наадмын нээлтийн ёслол албан ёсоор “хөшиг”-өө нээлээ
Энэ удаагийн наадамд 168 орны 4400 гаруй тамирчид спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөх юм.
Манай улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин оролцох бөгөөд Монголын багийн тугчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар төрийн далбаагаа мандуулан баг тамирчдаа манлайлан жагслаа.