Францын Парис хотноо Паралимпийн наадмын нээлт өнөө шөнө 02:00 цагаас болно.
“Парис-2024” зуны Паралимпын XVII наадамд 168 орны 4400 тамирчин оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин өрсөлдөнө.
Манай баг тамирчдын тэмцээн наймдугаар сарын 29-нд пара таeквондо, усанд сэлэлт, байт харваагаар эхэлнэ. Тодруулбал, Монголын тамирчдын салхийг
Пара таeквондо: Эмэгтэй 52 кг-У.Сүрэнжав
Пара усанд сэлэлт: Эмэгтэй 50 м-Э.Номуун
Пара байт харваа: Рeкурв 70 м-Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар хагална.
Нээлтийн ёслолд Монголын багийн тугийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ барих юм.