Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгалаа.
Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгууллаа. 2022 онд НИТХ-ын тогтоолоор хашааны стандартыг тогтоож, 16 зориулалттай газарт хашаатай байхаар тусгасан.
Үүнтэй холбоотойгоор хот байгуулалт, хотын стандартын газраас зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгасан болон гарааш барьсан зөрчилд хяналт явуулж, хашааны стандартыг мөрдүүлж ажиллаж байна гэж тус албанаас мэдээллээ.