Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна
2024 оны 08 дугаар сарын 23-наас 09 дүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
/ Хугацааны эхээр уулархаг нутгуудаар, 28-наас ихэнх нутгаар бороо орно. /
Хур тунадас: 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 25, 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 25-27-нд Монгол Алтайн уулсаар, 28-30-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндий, Халхголын сав газраар +21…+26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 дулаан байна. 29-нөөс 9-р сарын 02-ныг хүртэл нутгийн зүүн хагаст өдөртөө сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 26, 27-нд өдөртөө бага зэргийн аадар бороо, 28, 29, 9-р сарын 01-нд бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +23…+28 градус, 29-нөөс 9 дүгээр сарын 02 хүртэл сэрүүсэж +18…+23 градус дулаан байна.