Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор БШУ-ны сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр ” Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын үнийн дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд дахин 1000 төгрөгөөр нэмснээр 2500-3000 төгрөг болж байгаа. Ингэснээр хүүхдийн авч байгаа шим тэжээлийн хэмжээ 72-73 хувь руу хүрнэ. Энэ зардлыг эцэг эхчүүд даана” гэв.