Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулган маргааш эхэлнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон Зарим дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор болсон байна.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Пүрэв гарагийн 10:00 цагаас эхлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *