Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг 45 см даван үерлэх төлөвтэй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн өнөөдрийн мэдээгээр Хэнтий нуруунаас эхтэй Туул, Хангай нурууны өврөөс усжих Онги, Алтай нурууны Бодонч, Төгрөг, Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.

Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар /, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хөгшин Орхон, болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Харин Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн /Өндөрхаан/, Халх/Баянхошуу/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-100 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу наймдугаар сарын 14-нд Хэрлэн гол Чойбалсан хот орчимд усны түвшин 50 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 45 см даван үерлэх төлөвтэй байна.

Иймд дээрх сав голдрил дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж байгаа малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *