Categories
гадаад мэдээ

Трампын сонгуулийн тактик DNN.mn

Олон нэрт улс төр судлаачид “Трампыг ерөнхийлөгч болгохгүй байх гол дайсан нь Трамп өөрөө юм ” гэж мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл CNN-ийн сэтгүүлч Фредрика Шоутен, Кейт Салливан, Жефф Зелени, Стив Конторно, Ману Ражу, Морган Риммер, Данья Гейнор, Лорен Фокс нарын хамтран бичсэн “How two topsy-turvy weeks up­ended Trump’s 2024 cam­paign” буюу “Хоёр долоо хоног Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажлыг хэрхэн орвонгоор нь эргүүлэв” нийтлэл үүнийг баталж орхив. Энэхүү нийтлэлийг товчлон орчуулбал:

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өөрчлөлт хурдтай явагдаж байна. Харрис санал асуулга болон хөрөнгө босгох ажилд Трампын Байденыг тэргүүлж байсан тэргүүллийг эргүүлж, ерөнхийлөгч асан хар арьст болон латин гаралтай сонгогчдын дунд байгаа Ардчилсан намын давамгайллыг арилгах боломжгүй болж, Трампын 2016 оны маягийн “өрсөлдөгчөө дайрах” тактикийг сонгогчид эсрэгээр хүлээн авч магадгүй болоод байна. Тухайлбал, Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөх Жон Маклафлин CNN-ийн “Inside Politics буюу Улс төрийн тогоонд” нэвтрүүлэгт оролцохдоо “Яг одоо сонгуулийн өрсөлдөөнд эрчимтэй өөрчлөлт гарч байна” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Трамп асуудлууд дээр өрсөлдөгчөө ялах болно” гэж хэлсэн ч “Та нарын яриад байгаа зүйл чинь бидний хүсч байгаагаас өөр зүйл байна. Сайн байна, бид сонгогчдод бидний хэн нь зөв болохыг шийдэх сонголт үлдээхийг хүлээн зөвшөөрч байна” гэж Трампыг улс төрийн гол шугамнаасаа хазайж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Харрис “гэнэт” гарч ирсэн нь сэтгэлээр унаад байсан Ардчилсан намынхныг сүүлийн хоёр долоо хоногийн дотор гэнэт шинэ өөдрөг үзэлтэй болгосон бол Бүгд найрамдах намын Трамп болон түүний холбоотнууд сонгогчдод түүний хэлсэн үгэнд бус хийх ажилд нь анхаарлаа хандуулахыг хүсч байна. Иймээс Трампын сонгуулийн зөвлөх Жон Маклафлин “Хүмүүс сонгуулийн явцын эргэлтийн тухай ярихаа болих хэрэгтэй” гээд өөрийн Бүгд найрамдах намынхандаа хандан “Ардчилсан намынхан Байденыг Харрисаар сольсон үйл явцын талаар гомдоллохоо зогсоох цаг болсон” гэж уриалаад “Бид эхний тэмцээнд түрүүлсэн, одоо бэлтгэлийн хувцсаа сольж, дахин нэг уралдаанд түрүүлэх ёстой” гэж хэлсэн байна. Харин Мичиган мужийн Окленд дүүргийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны ажилтан Харпер Уэст CNN-д “Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд батлах тэр мөчид бүх зүйл яг эсрэгээр эрс өөрчлөгдсөн” гээд “Би 50 орчим жил сонгуулийн сурталчилгаа хийсэн. Би амьдралдаа бид ингэж нэр дэвшигчээ сүүлийн мөчид сольж эрс өөрчлөлт хийж байхыг хараагүй. Үнэндээ дэд ерөнхийлөгч Харрисын эргэн тойронд маш их сэтгэл хөдлөл ажиглагдаж байна. Би ийм явдалд дасаагүй. Олон хүн маш их баяр, хөөртэй байна” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч асан Трамп Атланта хотод болсон өөрийн сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр “Би Харрисыг тодорхойлохыг ч хүсэхгүй байна. Би зүгээр түүнийг хэн болохыг л хэлмээр байна. Тэр бол “аймшгийн кино”. Тэр манай улсыг сүйрүүлнэ” гэж мэдэгджээ. Энэ үеэр Харрис олон нийтэд хандан “Трамп, Байден нар оролцохоор тохиролцсон ирэх сарын 10-нд болох ABC телевизээр зохион байгуулагдах мэтгэлцээнд би оролцоно” гэж мэдэгдэв. Харин ерөнхийлөгч асан үүний оронд Fox News-ээр уг мэтгэлцээнийг явуулахыг уриалж “Ирэх сарын 4-нд консерватив сүлжээгээр түүнтэй мэтгэлцэх болно. Эсвэл би түүнтэй огт нүүр тулахгүй” гэж мэдэгджээ. Харрис хариуд нь өнгөрсөн тавдугаар сард ABC-ийн мэтгэлцээнд оролцохдоо Трампын амлаж байсныг сануулаад “Түүний зөвшөөрсний дагуу би есдүгээр сарын 10-нд тэнд байх болно. Түүнтэй тэнд мэтгэлцэнэ гэж би найдаж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Трампын сонгуулийн зөвлөхүүд Харрисын эсрэг кампанит ажилд Байденыг шүүмжилж байсан гэмт хэрэг, цагаачлал, инфляци зэрэг асуудалд сонгогчид анхаарал хандуулна гэж үзсээр байгаа бөгөөд дэд ерөнхийлөгч эдгээр сэдвүүдэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн сурталчилж байна. Энэ бол урьд нь сонгуульд хэрэглэж байсан Трампын “Өрсөлдөгчөө дайрах” тактик бөгөөд харин энэ удаа 2016 оных шиг түүнд эерэг нөлөө авчрах нь эргэлзээ төрүүлж эхлээд байна. Учир нь сонгуулийн кампанит ажлын явцаас гадна Трампын зарим ойрын холбоотнууд ч “Трампад одоо өрсөлдөөний шинэ стратеги байхгүй байна” хэмээн санаа зовж байна. Тухайлбал, нэрээ хэлэхийг хүсээгүй Трампын ойрын нэгэн эх сурвалж CNN-д “Сонгуулийн кампанит ажлын явц сэтгэл түгшээж байна. Бид бодит байдал дээр ямар ч давуу байдлыг олж харахгүй байна. Иймээс аль ч хэвлэл мэдээлэл бидний талд зогсохгүй байна” гэж хэлжээ.

Соломон хааны Баптист сүмийн тэргүүн, пастор Чарльз Уильямс “Харрисын талаар хийж буй түүнийг доромжилсон тайлбарууд Бүгд найрамдах намынханд сөрөг нөлөө үзүүлж, дэд ерөнхийлөгчийг дэмжих хүмүүсийг нэмэгдүүлэх болно. Хэрэв тэд түүнийг арьсны өнгөнөөс нь болж онилж эхэлбэл энэ нь “Хөөе, түр хүлээгээрэй, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлэх хүмүүсийг эрс нэмэгдүүлэх болно” гэж мэдэгджээ. Бүгд найрамдахчуудын олонх нь үүнтэй санал нэг байна. Трампын компанийн нэгэн зөвлөх “NABJ телевизэд ярилцлага өгөхдөө “Трамп Харрисын арьс өнгөний байдалд халдсанаар алдаа гаргасан” гэж хэлэв. Мөн Капитолын ордонд ч олон Бүгд найрамдахчууд, тэр дундаа Трампын олон жилийн холбоотнууд экс ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүмжилж байна. Тухайлбал, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэхэм “Би дэд ерөнхийлөгчийг таньдаг болоод удаж байна. Тэр АНУ-ын өв уламжлалаар үргэлж бахархаж ирсэн” гэж хэлжээ.

Сонгуулийн сурталчилгаанд нөлөөлж буй бас нэгэн чухал зүйл бол 2021 онд сэтгүүлч Такер Карлсоны хөтөлж байсан “Fox News” телевизийн шоунд оролцсон, тухайн үед Сенатад нэр дэвшиж байсан Вэнс Ардчилсан намынхныг доромжилж, “Өөрсдийн амьдрал, сонголтоосоо болж өрөвдөлтэй, хүүхэдгүй мууран хүүхнүүдийн бүлэг АНУ-ыг удирддаг” гэж хэлснийг нийгмийн сүлжээнд тавьсан нь сонгогчдын дунд шуугиан дэгдээгээд байгаа явдал билээ. Капитолын танхимын зарим Бүгд найрамдахчууд уг мэдэгдлийг хамгаалахаас татгалзаад байна. Тухайлбал, Бүгд найрамдах намын Аляскийн сенатор, Лиза Мурковски “Дэд еранхийлөгчид нэр дэвшсэн Вэнсийн хэлсэн үг эмэгтэй хүний хувьд намайг доромжилсон явдал. Эмэгтэйчүүд муур эсвэл нохойтой байх уу, эсвэл хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгийг өөрсдөө шийддэг” гэж хэлжээ. Харин Трамп, Вэнс нарын зөвлөхүүд CNN-д “Охайо мужийн сенаторын хэлснийг “баллуурдах”-ын тулд сонгуулийн тогтворгүй мужуудад түүнийг илүү их айлчлал хийлгэх, хандив цуглуулах, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэрэг илүү идэвхтэй хуваарьтай байлгахаар төлөвлөж байна” гэж хэлжээ. Гэхдээ Вэнсийн гол зорилго бол сонгуулийн кампанит ажилд сахилга баттай улс төрийн элч болж харагдах явдал бөгөөд энэ нь сонгуулийн шугамнаас байнга хазайдаг Трампаас илүү анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг юм. Вэнсийн гол зорилго бол Харрисын Калифорнийн ерөнхий прокурор байхдаа хийсэн ажлыг шүүмжилж, түүнийг Байдены засаг захиргааны “хилийн асуудал”-ыг хайхрахгүй орхисон болгож харуулах явдал юм. Гэтэл Аризона мужид Вэнс Трампын Харрис руу хийсэн хуурамч халдлагыг хамгаалж орхисон бөгөөд CNN-д өгсөн ярилцлагадаа “Хараач, түүний хэлсэн зүйл бол Камала Харрисыг хамелеон гэдгийг илчилсэн явдал. Энэ бол хүн бүхний хувьд нэгэнт ил болсон зүйл бөгөөд Харрис ямар үзэгчдийн өмнө байгаагаас шалтгаалж өөр хүн шиг дүр эсгэдэг. Ерөнхийлөгч ингэж хэлэх нь туйлын үндэслэлтэй зүйл гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

One reply on “Трампын сонгуулийн тактик DNN.mn”

хар арьсан сэтгүүлч хүүхний асуултад Трамп хариулахдаа чөтгөр Камала Харриссййг арьс өнгөөр доромжилсон юм бол нөгөө хүүхэн нь шууд эсэргүүцнэ биздээ. Асуулт асууж буй сэтгүүлч нь бас хар хүүхэн байсан. Тиймээс энэ бол диваажингаас томилогдсон, өмнөх насандаа арьяабалын бодисатва байсан Трампыг улайн цайм худал гүтгэсэн хэрэг лдээ. Манай улс энэ худлаа сонины өгүүлэлийг орчуулж тавиад тархи угаагаад байх юм. Бичлэг нв youtube-дээр байгаа шдээ. байнга л Трампыг гүтгэх юм. Гэтэл нь нөгөөх нь дайн санхүүжүүлэхгүй байх, армийн төсөвийг танаж ковидийн үеэр нэг иргэндээ 8000 ам доллар олгох, байгаль хамгаалалыг төрөл бүрээр өргөжүүлж байгаль хамгаалалын олон санг санхүүжилт өгөх, бүх хүмүүсийг ажилтай, тэтгэврийн даатгалтай болгохын тулд татварын хөнгөлөлт үзүүлэх, импортын татварыг нэмэх, дүрвэгчдийш ирүүлэхгүйн тулд дүрвэгч нарын эх оронд ажлын байр үүсгэх зорилгоор латин америк орнуудад мөнгө өгөх, дүрвэгчдийн урсгалыг зогсоож иргэдээ дүрвэгчдийн хулгай ба бусад хууль бус халдлагаас хамгаалахын тулд хана барих хүүхэд, эмэгтэйчүүдийн хулгайг болиулахын тулд порно сайт болон хүн худалдаалах олон сайтуудыг анх удаа хаалгасан ажил хийсэн шүү дээ. үүнийг нь огт ярихгүй. хэлсэн өгүүлбэрээс нь жишиж хэлсэн үгээс нь хэдэн үгийг таслаад ,,,, -ингэсэн, тэгсэн , арьч өнгөөр ялгадаг -гэх мэтээр гүтгэх юм. арьс өнгөөр ялгадаг бол харууд, латинчууд, азиуд түүнийг огт дэмжихгүй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *