Цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ус орон даяар зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн бүртгэлийг E-Mongolia системээр дамжуулан хүлээж авах юм.
Хэрэв хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас сануулж байна.
Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой лавлах утасны жагсаалт:
-Нийслэлийн боловсролын газар: 7011-3039
-Баянгол: 7611-9595
-Баянзүрх: 7010-4005
-Сүхбаатар: 7011-1606
-Сонгинохайрхан: 7017-1110
-Хан-Уул: 11-342470
-Чингэлтэй: 11-315442
-Багануур: 7021-3815
-Багахангай: 7049-1017
-Налайх: 7023-3008