Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуур өчигдөр салбарын төлөөлөл, ТББ, мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзлаа.
Тэрбээр энэ үеэр “Шинэ яам хот байгуулалтыг төлөвлөх, байгуулж буй хотуудаа орон сууцжуулж дэд бүтцээр хангах зорилго бүхий үүрэгтэй ажиллана. Бидний гол бодлого хөдөө орон нутаг, суманд амьдарч буй иргэдийн амьдралын чанарыг сайжруулж хот, суурин газар оршин сууж буй иргэдтэй аль болох ойртуулж, ижил төстэй болгох явдал юм. Ингэснээр нийслэл хотын авто замын хөдөлгөөний түгжрэл, утаа, бухимдал, төрийн байгууллагууд дахь авлига, төвлөрлийг сааруулж багасгана. Зөв бодлого барьж чадвал хэрэгжинэ. Ирэх дөрвөн жилд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна. Ингэснээр яам, тамгын газар, төрийн захиргааны байгууллагууд руу тэмүүлж байдаг тэр их хүч, хөл хөдөлгөөн сарнина.
Манай улсад урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй том том гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт хүлээгдэж байгаа. Богд уулыг Зайсангийн амаар Кувэйтийн амтай холбох тунель болон нийслэл дэх метро, RTI, хурдны галт тэрэгний зам тавих, мөн Улаанбаатарыг тойрсон Хөшигийн хөндийгөөс эхлээд Шинэ Зуунмод, Майдар хот болон Хархорин хотыг байгуулах, түүнчлэн улсын болон орон нутгийн чанартай хотуудыг байгуулах, тэдгээрийг орон сууцжуулах бодлогыг барьж хэрэгжүүлнэ. Тиймээс бид ирэх оны төсвийг хүлээж хугацаа алдахгүйгээр шинэ Засгийн газар удахгүй төсвийн тодотгол хийх замаар бүтээн байгуулалтын төсвийг шийднэ. Тойрог хот байгуулах бүтээн байгуулалтыг энэ намраас эхлүүлнэ” гэв.
One reply on “Ж.Батсуурь: Ирэх дөрвөн жилд Засгийн газрыг Улаанбаатар хотоос гаргахаар төлөвлөж байна DNN.mn”
Цаашдаа хөдөө рүү хөгжих бол Богд уулыг заавал нүхэлж ан амьтдыг үргээж нэмж гүүр барьж зовоох хэрэггүй шүү. Богд уулыг барилгажуулах тусам бороо ус ихтэй ирэх жилүүдэд цаашдаа хөрсний гулсалттай болно. Зайсангийн амнаас л эхлэх байх даа….