Монголын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “Парис 2024” олимпийн наадмын өмнөх сорилт тэмцээн энэ сарын 26-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Манай улсаас олимпын наадамд хүндийг өргөлтийн төрлөөр эмэгтэйчүүдийн 81 кг-д гавьяат тамирчин М.Анхцэцэг өрсөлдөх юм. Түүний бэлтгэлийг шалгах, сэргээх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулах болжээ. Тус тэмцээн эмэгтэй 49 кг, 59 кг, 71 кг, -81 кг болон +81 кг, эрэгтэй 61 кг, 67 кг, 73 кг, -89 кг болон +89 кг гэсэн 10 жингийн ангиллаар зохиогдох аж. Ташрамд, М.Анхцэцэг ирэх сарын 4-нд Парист очихоор төлөвлөжээ. Түүний гурав дахь олимпын тэмцээн наймдугаар сарын 10-нд эхэлнэ.