Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төрийн албан хаагч нарыг халж солихгүй. Төрийн жинхэнэ албан хаагч нар ажил чиг үүргээ хэрэгжүүлэх бололцоотой.
Засгийн газар Хяналт шинжилгээний үндэсний хороотой ажиллана. Хяналт шинжилгээний үндэсний хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. Салбарын сайдууд, төрийн захиргааны төв байгууллагын төлөөллүүд орж ажиллана. Өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ажилладаг байсан агентлагийг шууд шилжүүлэн ажиллана. Тэгэхээр бүтэц орон тооны асуудал гарахгүй” гэв.