Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Олимпын гудамж, Гадаад хэргийн яамны уулзвараас урагш авто замыг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 3 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулаад байна.
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
- Ү:Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб
- Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”
- Ч:71 “120 мянгат – Хүннү 2222 – Баянмонгол хороолол – МУБИС-Сүхбаатарын талбай”
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.