Categories
мэдээ нийгэм

Н.Өнөрцэцэгийн дүү: Төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ DNN.mn

Сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгт өнгөрсөн баасан гарагт таван зүйл ангийн хүрээнд дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон.

Тэрбээр өдгөө 461-р нээлттэй хорих ангид хоригдож буй.

Өнөөдөр Н.Өнөрцэцэгийн гэр бүлийнхэн төрийн гурван өндөрлөгтэй уулзах хүсэлт гаргаж буйгаа хэвлэлийн бага хурал хийн мэдээллээ.

Энэ үеэр Н.Өнөрцэцэгийн эгч “Миний дүүд таван хэрэг үүсгэсэн. Хоёр нь татвартай, хоёр нь бусдын алдар хүндтэй холбоотой. Үлдсэн нэг нь төрийн нууц хадгалсан гэх. Гэтэл тэр хэрэг Н.Өнөрцэцэгт ямар ч холбоогүй юм билээ. Шалгавал тогтоогдоно. Гэтэл огт тэр хэргийн араас яваагүй мөртлөө шүүх хурлыг хаалттай, өмгөөлөгчгүй явуулсан нь хэлмэгдүүлэлт” хэмээлээ.

Энэ үеэр түүний дүү “Н.Өнөрцэцэгт төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ  нүүрсний сонсголын үеэр манай сайтын сэтгүүлчид тухайн бичгийг өгсөн байдаг. Тухайн бичгийг манай сэтгүүлч шүүгээндээ хийчихсэн байсныг маркетингийн менежер Өнөрөө эгчийг хоригдохын орой гэрээ, бичиг баримтуудаа машиндаа хийчихсэн байсан. Харин хоёр долоо хоногийн дараа менежерт “Машины чинь цонх хагарчихлаа” гэх дуудлага ирсэн байгаа юм. Менежерийг машин дээрээ очтол гурван цагдаа ирчихсэн байсан гэдэг. Тэгээд машинд нь нэгжлэг хийж, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж авсан байгаа юм. Маргааш нь н.Амарбаясгалан гэх цагдаа манай менежерийг кофе ууя гэж дуудаад бичиг баримт олдсон гэх байдлаар гарын үсэг зуруулаад авчихсан байсан. Б.Бат-Эрдэнэ дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Харин дэд сайд дээр нь шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. Зариг.мн сайтын менежерийн машинд байсан бичиг цаастай холбож, Өнөрөөг төрийн нууц хадгалсан гэж үзээд байгаа. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Тэр материал сайд байсан Б.Бат-Эрдэнээр дамжиж ирсэн гэдэг. Иймэрхүү байдлаар эгчийг минь хэлмэгдүүлчихлээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *