Categories
мэдээ цаг-үе

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноолоо DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноож, нээлттэй хорих ангид шийтгэлийг эдлүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг дээрх бүх зүйлчлэлд гэм буруутайд тооцсон байна.

One reply on “Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноолоо DNN.mn”

Манай шүүх сэтгүүлч бүсгүйн хэргийг хурдан шуурхай шийдвэрлэжээ…С.Зоригийн хэргээс авхуулаад улс орноо тоносон хулгай , дээрэм, залилангийн том том хэргүүдийг ингэж шуурхай шийддэг ч болоосой

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *