Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулжээ. Гүйцэтгэгчээр “Увт инвест” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл ажиллаж, өдөр тутмын техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан байна. Тус авто замыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэж буйг албаныхан онцоллоо.