Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аймгийн шинэ арслангууд DNN.mn

 Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамтай зэрэгцэн болсон аймгуудын наадмаар түрүүлсэн бөхчүүдийг танилцуулж байна.

Нийт 21 аймаг наадам хийхээс одоогоор  16 аймгийн наадам болоод байна.

Аймгийн наадмаар шинэ арслангууд төрсөн байна. Тухайлбал:

Архангай: Хайрхан сумын аймгийн заан Г.Мөнхбаяр,

Баян-Өлгий: Баяннуур сумын харьяат аймгийн заан Е.Көптилек,

Булган: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав,

Говь-Алтай: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн нэмэх начин М.Гантулга,

Дорнод: Аймгийн харцага П.Жаргалсайхан,

Завхан: Их-Уул сумын харьяат, аймгийн нэмэх начин Д.Дэмиддорж,

Сэлэнгэ: Сайхан сумын харьяат аймгийн заан О.Төрбат,

Өвөрхангай: Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж ,

Төв аймаг: Дэлгэрхаан сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар,

Ховд: Манхан сумын харьяат, аймгийн заан Болдын Даваадалай,

Хөвсгөл: Галт сумын харьяат сумын заан Н.Дэмбэрэлцэрэн,

Харин Дундговь аймгийн баяр наадам 7 дугаар сарын 18-20-нд,  Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийнх  энэ сарын 27, 28-нд болно.

Мөн Засгийн газрын 233 дугаар тогтоолоор Үндэсний их наадмыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жил, хурдан морины 2024 оны Хангайн бүсийн уралдаантай хамтатган 8 дугаар сарын 1, 2-нд тэмдэглэх” шийдвэрийн дагуу Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах юм.

2 replies on “Аймгийн шинэ арслангууд DNN.mn”

Энэ цалин нэмэх эд үү эсвэл долларын ханш буулгаж зэсийн үнэ өсгөх үү. Ядаж байрны үнэ буух уу. Ноос ноолуур махны үнэнд хэр нөлөөлөх вэ. Энэ арслангууд..

Баянхонгорт Богд сумын харьяат аймгийн заан Э.Өлзийбаяр түрүүлж арслан болсон шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *