БНСУ-ын виз мэдүүлэх гэж буй иргэн Солонгосын виз мэдүүлгийн төв болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагад өөрийн биеэр хандах журамтай.
Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-наас виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх 14 компанийн үйлчилгээний хураамжийн мэдээллийг танилцууллаа.
Эдгээр компанийн 35 төрлийн баримт бичгийн үйлчилгээний үнэ 300-57,000 төгрөг байна.
Тус улсад бүлэг жуулчин аялах, дамжин өнгөрөх бол виз мэдүүлэх шаардлагагүй.