Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, амь насыг нь хохироосон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баяр наадмын өдүүдээр Төв аймгийн Заамар сумын нэгдүгээр багийн нутагт хүн буудуулж нас барсан байна гэх харамсалтай хэргийн дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт долоодугаар сарын 13-ны өдрийн 16:40 цагт ирсэн. Одоогоор тус аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна” гэв.
Энэхүү хэргийн шалгалтын үйл ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газар явуулж байна