Ихэнх хүмүүс сэрүүлгээ хэд дахин унтрааж, хойшлуулж байж орноосоо өндийж, цаг хугацаатай уралдсаар л ажил руугаа явдаг. Хэрвээ та босох ёстой цагаасаа жаахан эрт босоод 30 минутыг өөртөө зарцуулснаар ирээдүйн 30 жилдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг. Учир нь хүний бие өглөөд эрч хүчтэй, оюун ухаан сийрэг байдаг тул энэ үед ус уух, өглөөний цайгаа уух зэрэг нь чухал ач холбогдолтой.
Өглөөд нэгээс хоёр аяга ус уух нь ходоод, бөөр, зүрх гээд дотор эрхтэн төдийгүй биеийн булчинд хүртэл бүтэн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусалдаг байна.
“Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдэг үг байдаг. Өглөө идэвхтэй хөдөлгөөн хийхийн өмнө уургаар баялаг, эрүүл өөх тостой хоол идэх нь өдөр болон оройн хоолыг хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Иймд өглөөний цайнд өндөг, авакода, самар, тараг, бүхэл үр зэргийг хэрэглэх нь зохимжтой. Түүнчлэн хүний бие өдрийн эрч хүчний 25 хувийг өглөөний цайнаас авдаг байна.
Мөн өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүсийн биеийн жинг өглөөний цайгаа уудаггүй хүнийхтэй харьцуулахад хамаагүй бага ба өглөөний цайгаа уудаггүй хүмүүсийн 50-иас илүү хувь нь таргалалттай гэх судалгаа бий. Тиймээс та ухаалаг утсаараа зурвас бичих, фэйсбүүк шалгаж байхын оронд өглөөний цайгаа уух, дасгал хөдөлгөөн хийж, өглөөг өөртөө зориулахыг зөвлөе.
Д.Баттогтох
One reply on “Өглөөг өөртөө зориулъя DNN.mn”
女性 用 ラブドールPresident Biden’s pledge to fund the Amazon Fund also demonstrates a commitment to international cooperation and solidarity in the efforts to address the global climate crisis.The United States’ return to the Paris Agreement and its renewed efforts to address climate change have been welcomed by the international community,