Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ жилийн Төрийн наадмын шандаст хурдан хүлгүүд DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан шандаст хурдан хүлгүүдийг танилцуулж байна.

Азарга

Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 196 хурдан буян бүртгүүлж, хэмжилт, шүдэлгээн дээр 58 азарга хасагдаж, 134 азарга уралдсанаас:

– Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн Нандин хонгор азарга / Уралдаанч Б. Энх-Очир/  түрүүлж,

– Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Уясахын Тодбаярын хээр азарга / Уралдаанч Б. Намчин/,

– Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын хүрэн азарга / Уралдаанч Г. Хаш-Эрдэнэ/

– Айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Аминхишигийн халзан азарга /Уралдаанч Ц. Болд- Эрдэнэ/

– Айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Чулуунбатын Батжаргалын Зээрэн зээрд азарга / Уралдаанч Н. Билэгтсайхан/ тус тус айрагдлаа.

Их нас 

Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 221 морь бүртгүүлснээс хэмжилт, шүдэдгээгээр 26 морь хасагдаж 195 морь уралдаж,

– Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар түрүүлж /Уралдаанч А. Бадар-Ууган/,

– Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн Дөлгөөн халтар аман хүзүүдэж, /Уралдаанч С. Эрдэнэбилэг/,

– Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, “Шунхлай” группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халиун айргийн гуравт /Уралдаанч Ц. Түвшинсайхан/

– Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн Урагшаа халзан айргийн дөрөвт / Уралдаанч Г. Мөнхзориг/

– Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат Цогнойжамцын Даваагийн хээр айрагдлаа. / Уралдаанч Э. Отгонбаяр/

Соёолон

Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 217 хүлэг бүртгүүлсэн ч хэмжилт, шүдэлгээн дээр 64 нь хасагдаж, 153 хурдан соёолон уралдсанаас,

– Түрүү магнайд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Хишиг-Очирын Бөхбатын хүрэн соёолон / Уралдаанч М. Адиста/

– Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Лхагвадоржийн Анхбаатарын хул,/ Уралдаанч А. Тэмүүлэн/

– Гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Шунхлай групп”-ын Ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы халзан соёолон / Уралдаанч Ц. Түвшинсайхан/

– Дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат Намсрайжавын Зоригтын загал, / Уралдаанч Б. Отгобаяр/

– Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Уртнасангийн Тамирын халтар соёолон / Уралдаанч Б. Пүрэвдаваа/

Хязаалан 

Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд 256 хүлэг бүртгүүлсэн ч хэмжилт, шүдэлгээн дээр 104 нь хасагдаж, 152 хурдан хязаалан уралдаж,

– Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Батсуурийн Чинзоригийн хээр үрээ түрүүлж /Уралдаанч С.Жансэрэг/,

– Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Хишигжаргалын Энхжингийн хээр үрээ аман хүзүүдэж /Уралдаанч Б.Галбаяр/,

– Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бямбажавын Баярмагнайн бор үрээ /Уралдаанч О.Цэнгүүн/

– Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Бэгзсүрэнгийн Гантулгын хээр үрээ /Б.Батхүү/

– Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нямноровын Мөнхийн бор халзан үрээ /Т.Баяртүвшин/ тус тус түрүүлж, айрагдлаа.

Шүдлэн

Үндэсний их баяр наадмын шүдлэн насны хурдан морины уралдаанд 254 үрээ бүртгүүлснээс хэмжилт, шүдэлгээн дээр 113 морь хасагдаж, 141 шүдлэн гарааны зурхай руу хөдөлсөн.

– Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул үрээ тод магнай, торгон жолоо өргөсөн /Уралдаанч О. Цэнгүүн/,

– Аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Гончигжавын Мөнхсайханы хурдан хар үрээ / Уралдаанч А. Ууганбаатар/,

– Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Төмөрхуягийн Баярхүүгийн хурдан хээр үрээ / Уралдаанч Б. Пүрэвдаваа/,

– Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан үрээ / Уралдаанч Ч. Одбаяр/,

– Айргийн тавд Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул Цагааны Зулхүүгийн зээрд үрээ / Уралдаанч Ө. Бат-Ирээдүй/ тус тус түрүүлж, айрагдав.

Даага

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 228 даага бүртгүүлсэн ч хэмжилт шүдэлгээгээр 28 даага хасагдаж 200 даага шандас сорив.

– Түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр даага /Уралдаанч Ц.Ивээлт/,

– Аман хүзүүнд Сэлэнгэ аймгйин Ерөө сумын уугуул Багадаваагийн Одсүрэнгийн хээр даага / Уралдаанч Я.Санчирболд/,

– Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Жанцангийн Намнанпэлжирийн хээр даага /Уралдаанч И. Бат-Ирээдүй/,

– Айргийн дөрөвт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Ганбатын Гантулгын халтар даага, / Уралдаанч О. Цэнгүүн/,

– Айргийн тавд Хөвсгөл аймгийн уугуул Эрдэнэбатын Түмэн-Одын бор даага хурдаллаа. / Уралдаанч Г.Хаш-Эрдэнэ/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *