Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр азарганы унаач хүүхэд замдаа унасан. Улмаар уяач Г.Заанхүү өөрөө унаж, түрүүлсэн юм.
Унаач биш уяач нь морио унан түрүүлүүлсэн тул түрүү морьд тооцох эсэхийг Дорнод аймгийн Хурдан морины комисс хэлэлцэн шийдэхээр болсон.
Тэгвэл Хурдан морины комисс шийдвэрээ гаргаж, Г.Заанхүүгийн хээр азаргыг түрүүлсэнд тооцсон байна. Үүгээр түрүү морины бай шагналыг өнөөдөр гардуулжээ.