Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Ванчук-ийн төрийн айлчлал үргэлжилж байна.
Төрийн айлчлалын хүрээнд холбогдох яам, байгууллага хооронд:
- Соёлын салбарт хамтран ажиллах тухай,
- Өндөрлөг газрын мал аж ахуй, бэлчээрийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах тухай,
- Боловсролын салбарт хамтран ажиллах тухай,
- Уламжлалт ангаах ухааны салбарт хамтран ажиллах тухай,
- МҮОНРТ, Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичгүүдэд тус тус гарын үсэг зурлаа.