Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-ын Улс төрийн зөвлөлөөс МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэр гаргав DNN.mn

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд өчигдөр хуралдаж улс төрийн шийдвэр гаргажээ. Тус хурлаас хамтарсан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэрийг маргааш бүлгийн хурлаар хэлэлцэнэ.

Хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд АН-д 8-10 суудал өгөхөөр яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад  “Энэ асуудал одоогоор тодорхойгүй байна. Эхний ээлжид МАН-тай хамтрах эсэхээ шийдлээ. Мөн зарим гишүүнийг сайдаар томилохоор тохирсон мэтээр мэдээлж байгаа. Энэ ч мөн адил тодорхой болоогүй байна” гэлээ.

One reply on “АН-ын Улс төрийн зөвлөлөөс МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэр гаргав DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *